хувийн нууцлал, нэр хүнд

Дижитал иргэн таны хувийн нууцлал

Д. Энхтүвшин
Д. Энхтүвшин
MCS Группийн Дэд ерөнхийлөгч |

Хүн бүр дижитал орчинд идэвхтэй оролцож үүгээр дамжуулан өөрийн мэдээллээ хуваалцаж, үзэл бодлоо илэрхийлж буй энэ үед хувийн нууцлал, таны дижитал төрхийн нэр хүнд бол зайлшгүй яригдах ёстой асуудал.

Хүн бүр дижитал орчинд идэвхтэй оролцож үүгээр дамжуулан өөрийн мэдээллээ хуваалцаж, үзэл бодлоо илэрхийлж буй энэ үед хувийн нууцлал, таны дижитал төрхийн нэр хүнд бол зайлшгүй яригдах ёстой асуудал. Зөв дижитал иргэн байж эерэг орон зайг бид үүсгэхийн тулд бидэнд санал болгож буй хэрэгслүүдийг ашиглаж сурах нь маш чухал. "Фейсбүүкийн хувьд биднийг хувийн нууцлалаа хамгаалж дижитал орчинд аюулгүй оролцуулахын тулд маш олон давуу талуудыг санал болгодог. " Хувийн нууцлалыг чанд байлгахад туслах суурь мэдээлэл зөвлөгөөг багтаасан хэсэг, хувийн нууцлалын тохиргоог шалгах хэсэг зэргийг та уншиж, зааврын дагуу хийж өөрийнхөө тухай аль мэдээллийг ямар хүмүүсд итгэж харуулах, алийг нь нууцлах зэргийг та аль хэдийн тохируулсан байх ёстой. Миний хувьд өөрийн хувийн мэдээллээ бүрэн оруулалгүйгээр нууцлалын тохиргоог хийж, харин хүнд хэрэгтэй мэдээ мэдээллүүдийг хуваалцахдаа олон нийт харж болох тохиргоон дээр нийтэлдэг. Мөн ямагт нууцлалын үзлэг () хийж ойрын хугацаанд хувийн нууцлалын тал дээр юу юу болсон зэргийг эргэцүүлэн шалгаж, нууц үгээ илүү сайжруулах уу үгүй гэдэгээ шийддэг. Дижитал иргэд бид дижитал орчин дахь өөрийн аюулгүй байдлаа өөрөө хамгаалж, нууцлалаа сайжруулж тогтмол шалгалт хийж байх нь зүйтэй. Та ч бас энэ шалгалтыг яг одоо хийж хувийн мэдээлэл болон хуваалцсан, үзсэн зүйлсээ эргэн нэг нягтлаарай. Нуух болон бүр устгах шаардлагатай зүйл ч байгаа юм бил үү?

Фейсбүүкийн хувьд биднийг хувийн нууцлалаа хамгаалж дижитал орчинд аюулгүй оролцуулахын тулд маш олон давуу талуудыг санал болгодог.

- Д. Энхтүвшин