Удирдах Хороо

Ирээдүйн дижитал ертөнцийг бүтээцгээе.

Фэйсбүүкийн Удирдах Хороо нь Ази, Номхон далайн бүсийн орнуудын дижитал удирдагчдаас бүрддэг. Фэйсбүүк компани дижитал иргэншилтэй холбоотой асуудлууд дээр эдгээр мэргэжилтнүүдтэй зөвлөлддөг бөгөөд ирээдүйд олон чадварлаг хүмүүсийг багтаа элсүүлэх болно.

Масото Кажимото

Хонгконгийн Их Сургуулийн Сэтгүүл зүй, Хэвлэл Мэдээлэл Судлалын Тэнхимийн Дэд Профессор

Доктор Масато Кажимото нь Хонгконгийн Их Сургууийн Сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл судлалын тэнхимийн туслах профессор юм. Тэрээр хэвлэл мэдээллийн суурь боловсрол олгох болон Ази тив дэх худал мэдээллийн экосистемийг судлах тал дээр мэргэшсэн.

Тэрээр Стоун Брукийн Их сургуулийн дэргэдэх Мэдээлэл Суурь Боловсролын Төвийн тулсах профессороор ажилладаг бөгөөд Ази тив дэх улс орнуудын хэвлэл мэдээлэл, улс төр, хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, соёлын хүчин зүйлс харгалзан үзэж, тухайн улсын сэтгүүлзүйн салбарынханд зориулж сургалтын материал боловсруулах чиглэлээр цөөн хэдэн төсөл дээр хамтарч ажилласан.
Тэрээр Coursera дээр Мэдрэмжийг Мэдрэх нь: Дижитал Иргэдэд Мэдээллийн Суурь Боловсролыг Олгох Хичээлүүд гэсэн цахим хичээлийн ахлах продюсер бөгөөд Strapline: News Literacy for the Rest of Us видео цувралыг үндэслэгч юм. Багш, эрдэм шинжилгээний карьераа эхлэхээс өмнө тэрээр CNN International-д цахим сурвалжлагч, продюсероор ажиллаж байсан.

Ибрахим ‘Ибба’ Бернардо

Би Cardboard PH-н ахлах хөгжүүлэгч

Ибрахим 'Ибба' Бернардо нь вэб, програм хангамж хөгжүүлэх, видео тоглоомын анимейшн хийдэг арвин туршлагатай технологийн салбарын залуу манлайлагч бөгөөд тоон бичиг үсгээр дамжуулан бизнес эрхлэгчдэд жижиглэнгийн худалдаа, түгээлтийн сүлжээгээ өргөжүүлэхэд тусалдаг.

Тэрээр 2012 онд Бангкокт болсон Дэлхийн эдийн засгийн форумд Филиппин улсыг төлөөлж оролцсон бөгөөд 2013 онд Азийн 21 залуу удирдагчдын бүрэлдэхүүнд багтаж байжээ. Нийгэмд танигдсан энтрепрёнер тэрээр бичил бизнес эрхлэгчдэд бизнес эрхлэх, цахим орчин болон санхүүгийн мэдлэгтэй болоход нь туслах зорилгоор Сари програм хангамжийг хөгжүүлж, жижиг дунд бизнес эрхлэгчдэд компаниа санхүү

Мөн T3, Gamesmaster, Adobo зэрэг технологийн сэтгүүлүүд, орон нутгийн хэвлэлд өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн. Ибба одоогоор I Am Cardboard PH-ийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд Аяла музейд гаргасан End to End Virtual Reality шийдэл бүхий бүтээлээрээ олон шагналыг хүртсэн.

Вү Минг Куон

Дэд Профессор, Ли Куан Югийн нэрэмжит Төрийн Бодлогын Сургууль (Сингапурын Үндэсний Их Сургууль)

Профессор Вү Минг Куон нь Ли Куан Югийн нэрэмжит Төрийн Бодлогын Сургуулийн (Сингапурын Үндэсний Их Сургууль) шагналт дэд профессор юм.

Тэрбээр хоёр ном, эрдэм шинжилгээний 20 гаруй бүтээлээ туурвисан. Мөн хөгжлийн бодлогын асуудлууд дээр нийтлэл бичдэг бөгөөд Journal of Telecommunications Policy болон the Journal of East Asian Policy-н редакцийн зөвлөлийн гишүүн юм.

Профессор Ву олон улсын байгууллагууд болон засгийн газрын байгууллагуудад олон асуудал дээр зөвлөгөө, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Эрдэм шинжилгээний ажил хийж эхлэхээсээ өмнө тэрээр Вьетнам засгийн газрын янз бүрийн албан тушаал хашиж байжээ.

Тэрээр мөн Journal of Telecommunications Policy сэтгүүлийн туслах редактор, Journal of East Asian Policy сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн юм.

Дэд профессор Пижитра Суппасаватгул

Чулалонгкорны их сургуулийн Олон Нийтийн Харилцааны тэнхимийн дэд профессор

Профессор Пижитра Цукамото нь Тайландын Бангкок хотын Чулалонгкорны их сургуулийн Олон Нийтийн Харилцааны тэнхимийн дэд профессор юм.

Тэрээр ихэвчлэн тоон бичиг үсэг, цахим орчин дахь асуудлуудыг зохицуулах бодлого, Тайландын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өргөн нэвтрүүлгийн нөлөө зэргээр судалгааны ажлаа хийдэг.

Тэрээр мөн Тайландын Мэдээ, Телевизийн Зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Крунтептуракит сонины тоймч юм.