аюулгүй & сайн сайхан байдал

Дижитал ертөнц дэх аюулгүй байдлаа хангах нь

Б.Дуламхорлоо
Б.Дуламхорлоо
Баримт шалгагч |

Өнөө үед бид цахим орчинд их цаг зарцуулж, нийтэлж, хуваалцаж, хүмүүстэй нөхөрлөж харилцаа холбоо үүсгэж байна. Бидний харьцаж буй тэр дижитал хаяг бүрийн ард бодит хүн байгааг мэдэх хэрэгтэй.

Өнөө үед бид цахим орчинд их цаг зарцуулж, нийтэлж, хуваалцаж, хүмүүстэй нөхөрлөж харилцаа холбоо үүсгэж байна. Бидний харьцаж буй тэр дижитал хаяг бүрийн ард бодит хүн байгааг мэдэх хэрэгтэй. Та түүний ямар санаатай байгааг мөн ямар зорилгоор сошиал орчинд оролцож байгааг дэлгэцийн цаанаас мэдэх боломжгүй тул тэнд үргэлж аюулын эрсдэл буюу цахим гадуурхал цаашлаад цахим хүчирхийлэл байх боломжтой байдаг. Таны итгээд хэлсэн мэдээллийг таны эсрэг ашиглаж цахим орчинд хүчирхийлэх боломжтой байдаг тул та хэнд мэдээллээ хуваалцаж болох, хэн таны нийтлэлийг харж болон түгээж болох зэргийг байнга эргэцүүлэх хэрэгтэй. "Дижитал ертөнцийн дижитал иргэд бид өөрсдөө цахим гадуурхалгүй, цахим хүчирхийлэлгүй эерэг орон зайг бүтээж чадна." Шүүмжлэлт сэтгэлгээтэй, эерэг хүндэтгэлтэй байх зэрэг нь таныг айх аюулгүй, аз жаргалтай дижитал иргэн болгоно. Сөрөг мэдээллээс хол байж, тантай тэрийг хуваалцсан хүнээс эелдэгээр зайгаа барин үгүй гэж хэлж сурах нь мөн туйлын чухал зүйлүүдийн нэг. Зөв хүнээ таньж нөхөрлөн, таныг яг байгаагаар нь хүлээж авах, таны итгэлийг даах хүмүүстэй хамт эерэг сайхан хүрээллийг та өөрөө өөрийнхөө болон бусдын дижитал орчин дахь сайн сайхны төлөө үүсгээрэй.

Дижитал ертөнцийн дижитал иргэд бид өөрсдөө цахим гадуурхалгүй, цахим хүчирхийлэлгүй эерэг орон зайг бүтээж чадна.

- Б.Дуламхорлоо