эерэг зан төлөв

Цахим Орчинд Эерэг Түүхтэй Байхын Ач Холбогдол

Ристянадя Лакшми Гупита
Ристянадя Лакшми Гупита
Сиберкреаси-н Судалгаа Хөгжүүлэлтийн Менежер |

Өнөө үед дижиталчлал болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь дижитал иргэд бидний хувьд маш энгийн, түгээмэл үзэгдэл болсон.

Өнөө үед дижиталчлал болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь дижитал иргэд бидний хувьд маш энгийн, түгээмэл үзэгдэл болсон. Дэлхийн иргэн бүр ядаж нэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд бүртгэлтэй. Гэсэн хэдий ч тэд юуг түгээж болох эсвэл нийтэлсэн зүйл нь ямар үр дагавартай вэ гэдгийг төдийлөн мэддэггүй. Тиймээс дижитал мөрийн талаар хүмүүст зааж сургах нь маш чухал юм.

Дижитал мөр нь хүмүүсийн цахим орчинд хэрхэн биеэ авч явж байгаа буюу интернетэд юу нийтэлж, ямар сэтгэгдэл үлдээж байгаа, ер нь та хэн бэ гэдгийг өгүүлдэг таны үлдээсэн ул мөр юм. Хэдий та өмнө нийтэлсэн зүйлээ устгасан ч гэсэн интернетээс бүр устахгүй, нэгэнт нийтэлсэн л бол хэн ч байсан түүнийг чинь харах боломжтой. Бидний нийтэлсэн зүйлийг өөр хүн хэрхэн ашиглаж эсэх байгаа талаар бид мэдэхгүй шүү дээ. Тиймээс бид эерэг мөр үлдээх нь чухал юм. Гэхдээ яаж? Хариулт нь маш энгийн. Бид нийтлэхээсээ өмнө бодож тунгаах хэрэгтэй. Хэрвээ энэ постыг нийтэлвэл ямар үр дагавартай байж болох талаар, бусдад нөлөөлж болох эсэхийг эсвэл сөрөг контент юм уу өөрийн хувийн мэдээллээ түгээж байгаа үгүйгээ сайтар бодох хэрэгтэй.

Дижиталчлал асар их хөгжиж байгаатай холбогдуулан Индонезийн засгийн газар, ИНБ, эрдэмтэн судлаачид, бизнесийн салбарууд, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагууд Сибиркраси хэмээх хамтын ажиллагааг бий болгосон. Сибиркрасийн эрхэм зорилгын нэг нь хүмүүсийн дижитал бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх, эерэг контентыг өргөн цар хүрээтэй, тогтвортой түгээх явдал юм. Фэйсбүүк компанитай энэхүү "Asah Digital" хөтөлбөрт хамтран ажилласнаар бид тоон бичиг үсгийн боловсролыг бүр үндэс сууриас нь эхлэн сайжруулж, хөгжүүлж чадна гэж итгэж байгаа. "

Гэсэн хэдий ч маш олон хүмүүс юуг нийтэлж болох, тэдний нийтэлсэн зүйл ямар үр дагавартай талаар төдийлөн сайн ойлголтгүй байна. Тиймээс тэдэнд дижитал фүүтпринтийн талаар мэдлэг олгох нь чухал.

- Ристянадя Лакшми Гупита, 2019