шүүн тунгаах сэтгэлгээ

Хувьсан өөрчлөгдөж буй Цахим Ертөнц

Профессор Лим Сун Сун
Профессор Лим Сун Сун
Сингапурын Технологи, Дизайны Их Сургуулийн Хүмүүнлэг Нийгмийн Ухааны Тэнхимийн Эрхлэгч |

Дижитал орчин нь зураг, GIF, нийтлэл, коммент, видео, мийм гээд тэр чигтээ адал явдлаар дүүрэн, сонирхолтой ертөнц.

Бид мэдээлэл хүлээн авч, бусдад хэрэгтэй гэж үзсэнийгээ цааш түгээх замаар мэдээллийн орчноо бага багаар бүрдүүлж байдаг. Бидний түгээсэн контент зарим хүмүүст урам зориг өгч, заримыг нь залхааж, тэднийг өдөөж мөн ямар нэгэн үйлдэл хийхэд хүргэдэг.

Дижитал төхөөрөмжийг ашигладаг хүмүүс өөрсдийн төсөөлснөөс ч илүү том хүрээлэлд орсон байдаг. Бид өөрсдийгөө бусдад нөлөөлж чадна гэж боддоггүй ч гэсэн бид бол цахим иргэд. Бидний хийсэн үйлдэл бүр маш өргөн хүрээнд нөлөө үзүүлэх боломжтой байдаг. Тиймээс цахимаар их хэмжээний мэдээлэл хүлээж авахын хэрээр үзсэн контентоо сайн нягталж, хэнтэй хуваалцах вэ гэдгээ бодолцож үзэх хэрэгтэй. Мэдээллийн эх үүсвэр нь юу болох талаар судалж, маргаантай сэдвүүд дээр шүүмжтэй хандаж, хувь хүмүүсийн үзэл бодлыг хүндэтгэн үздэг байх нь чухал.

Дижитал иргэншил гэдэг бол нандигнан хамгаалахын зэрэгцээ хариуцлагатайгаар эдлэх ёстой бидэнд олгогдсон эрх юм.

- Профессор Лим Сун Сун, 2019