нэр хүнд

Нууцлал болон дижитал иргэншлийн хоорондын уялдаа холбоог тодорхойлох нь

Арианне Жименэз
Арианне Жименэз
Фэйсбүүкийн Ази Номхон Далайн Хувийн Нууцлал болон Олон Нийтийн Бодлогын Менежер |

Өөрийн хувийн мэдээллээ хянах чадвар нь нууцлалын хамгийн чухал элемент юм.

"Дижитал иргэн болохын тулд хуваалцаж байгаа мэдээллээ ойлгодог, таны мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж болох талаар мэддэг, өөрийн цахим дүр төрхөө хамгаалах аргуудын талаар ойлголттой байх хэрэгтэй. Эдгээр нь дижитал иргэн байхын хамгийн гол, үндсэн чадварууд. Дижитал иргэн болох хамгийн эхний алхам бол байгаа нөөц бололцоогоо ашиглан, өөрсдийгөө үргэлж хөгжүүлэх эрмэлзэлтэй байх явдал юм.

Фэйсбүүк нь хэрэглэгчдээс иргэд түгээмэл асуултуудад хариулт өгөх Privacy Basics, таны цахим хаягт хэн нэвтрэх боломжтойг хянадаг Privacy Checkup, нууцлалын тохиргоогоо хийж, өөрийн өмнө нь нийтэлсэн зүйлээ харж, хүсвэл устгах, фэйсбүүк дээр гарч ирэх зар сурталчилгааг тохируулж мөн таны мэдээллийг фэйсбүүк хэрхэн ашигладаг болохыг тайлбарласан материалуудыг агуулсан цэс Privacy Shortcuts зэрэг цэсүүд байдаг.

Сайн дижитал иргэн байна гэдэг нь өөрийн цахим аюулгүй байдлыг хангаж чаддаг байхыг хэлнэ. Уг хөтөлбөрийн тусламжтайгаар эдгээр мэдээллийг илүү олон хүнд хүргэх, бусдад өөрсдийн цахим аюулгүй байдлаа хангахад шаардагдах алхмуудыг авч хэрэгжүүлэхийг сануулж нийгэмдээ хувь нэмрээ оруулах боломжтой."

Дижитал иргэн болох хамгийн эхний алхам бол байгаа нөөц бололцоогоо ашиглан, өөрсдийгөө үргэлж хөгжүүлэх эрмэлзэлтэй байх явдал юм.

- АРИАННЕ ЖИМЕНЕЗ, 2019