Индонез дахь Дижитал Иргэдийг Төлөвшүүлэх нь
Өнгөрсөн хэдэн жилийн турш бид бүх төрлийн цахим мэдээллийн хэрэгслийн хэрэглээ хэрхэн хурдацтай өсч байгааг харлаа. Өнөөдөр бид гэр бүл, найз нөхөдтэйгээ дэлхийн хаанаас ч холбогдох боломжийг бидэнд өгсөн жинхэнэ глобал нийгэмд амьдарч байна.
"Хөгшин, залуу байхаас үл хамааран дижитал эрин зуунд өөрсдийн хүслээр хөл тавьсан. Бид өөрсдөө ч мэдэлгүй дижитал иргэд болчихсон.
Гэхдээ дижитал иргэдийн хувьд бидэнд хүлээх хариуцлага бий гэдгийг мартаж болохгүй. Өндөр хурдтай интернетийг ашиглахдаа бид болгоомжтой, бодолтой хандах хэрэгтэй. Ийм учраас YCAB нь “Нийтлэхээсээ Өмнө Бод” кампанит ажлын хүрээнд цахим гэмт хэрэг, худал мэдээлэл гэх мэт маш чухал сэдвүүдийн хүрээнд Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байгаа нь нэр төрийн хэрэг билээ.
Мэдлэг боловсролд хязгаар үгүй. Фэйсбүүк компанитай хамтран ажилласнаараа өмнө нь байгаагүйгээр маш олон хүнд хүрч, тэдэнд боловсрол олгох боломж олдсон. YCAB болон Фэйсбүүк компанийн хамтарсан “Лажу Дижитал” хөтөлбөр нь маш олон хүмүүсийн амьдралд нөлөө үзүүлсэн. Тухайлбал орон нутгийн өөрөө удирдах газар болон бүлгэмүүдэд тулгарч буй асуудлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан шийдвэрлэх, холбоог бэхжүүлэх болон кампанит ажлуудад нь дэмжлэг үзүүлэх, жижиг дунд бизнесүүдэд дижитал маркетингийн сургалт орох зэргээр тэдний бизнесийг өргөжүүлж, шинэ хэрэглэгч татахад нь тусалсан.
YCАВ-н хамт олон боловсрол бол эерэг өөрчлөлтийг бий болгох маш хүчирхэг зэвсэг гэдэгт итгэдэг. Фэйсбүүк компанитай хамтран ажилласнаар үүнийг улам хүчирхэгжүүлж байгаа билээ."
Хөгшин, залуу байхаас үл хамааран бид дуртайяа дижитал эрин зуунд хөл тавьсан. Бид өөрсдөө ч мэдэлгүй дижитал иргэд болчихсон.