дижитал харилцаа

Тоон Бичиг Үсэгтнээс Дижитал Иргэн Болон Өөрчлөгдөх нь

Клэйр Дийви
Клэйр Дийви
Фэйсбүүк Компанийн Латин Америк болон Ази Номхон Далайн Бүсийн Гадаад Харилцааны Дарга |

15 жилийн өмнөөс би тоон бичиг үсэг гэдэг ойлголт дээр ажиллаж эхэлсэн. Тухайн үед тоон бичиг үсэг гэдгийг хүмүүст компьютер болон интернэт хэрхэн ашиглахыг заадаг гэж ойлгодог байсан. Бид хүмүүсийг ажилд орох, бизнес эрхлэх гэх мэт зүйлсэд хэрэг болох чадваруудад илүү анхаарал хандуулсан. Бид олон нийтийн мэдээллийн сүлжээ эсвэл хүмүүсийг дэлхий ертөнцтэй холбохоос илүүтэйгээр хүмүүст мэдээлэл олж авах боломжийг бүрдүүлэхэд л анхаардаг байсан.

Гэтэл хөгжилтэй зүйлс болж эхэлсэн. Би Тайванд хөхний хорт хавдрыг ялан дийлсэн бүлэг хүмүүс бусдад тусалж, дэмжлэг үзүүлэх зорилготойгоор Facebook групп ажиллуулж байгаатай таарсан. Дараа нь Филиппинд ажилтай болохын тулд компьютерын чадвар эзэмшингээ, цахим орчинд бие биедээ ажлын байрны талаар мэдээлэл солилцдог бүлэг байхыг олж харав. Тэр үеэс би интернетийн ач холбогдол нь зүгээр л нэг мэдээлэл аваад зогсохгүй харин хүмүүст нийгмийн нэг хэсэг болох боломжийг олгодог юм байна гэдгийг ойлгосон.

Бид хариуцлагатай дижитал иргэдийг төлөвшүүлэхэд шаардагдах ур чадварууд болох шүүн тунгаах сэтгэлгээ, бусдын оронд өөрийгөө тавьж үздэг байх, цахим орчин дахь харьцааны соёл зэрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй.

- КЛЭЙР ДИИВИ, 2019