харилцаа холбоо

Өнөөгийн Дижитал Иргэдийн Харилцаа Холбоо

Том Чотэил Варгэс
Том Чотэил Варгэс
Фэйсбүүк Компанийн Харилцаа Харилцаа Холбоо Хариуцсан Хэлтэс |

Хэдэн жилийн өмнө би Бангладешийн Ражшахид байдаг зөвхөн 2G л ажилладаг тосгонд очсон юм. Нэг залуу надад найзууд руугаа залгах эсвэл мессеж бичихийн тулд арын хашаанд нь байдаг тамаринд модруу авирах шаардлагатай болдог гэж хэлж билээ.

Хэдэн жилийн өмнө би Бангладешийн Ражшахид байдаг зөвхөн 2G л ажилладаг тосгонд очсон юм. Нэг залуу надад утсаар залгах эсвэл мессеж бичихийн тулд арын хашаанд нь байдаг тамаринд мод руу авирах шаардлагатай болдог гэж хэлж билээ.

Уг явдлаа хэдхэн долоо хоногийн дараа 4G сүлжээний станц баригдсанаар хүмүүс цахим сүлжээнд холбогдох боломжтой болсон. Дэлхийн зарим хэсэгт хэдэн арван зууныг зарцуулсан уг шилжилт нь зарим газар ганц шөнийн дотор л болж өнгөрдөг.

Үүнтэй ижил үсрэнгүй хөгжил Ази Номхон Далайн бүс нутагт цэцэглэснээр интернет хэрэглэгчдийн өсөлт 8 хувь буюу дэлхийд өмнө нь байгаагүй өндөр хурдацтайгаар өсөж байна. Нийгэмд өгч байгаа үнэ цэнэ их боловч хувь хүн болон олон нийтэд дэмжлэг үзүүлж байгаа нь түүнээс ч илүү чухал юм. Ойр хавьд тань номын сан байхгүй ч боловсрол эзэмших, үл хөдлөх хөрөнгөгүй ч бизнес эрхлэх, банкны дансгүй ч мөнгө шилжүүлэх, эмнэлгээс хол байсан ч эмчээс зөвлөгөө авах зэрэг боломжуудыг бий болгосон. Заавал модонд авиралгүй өөрийн хайртай хүмүүстэйгээ холбогдох боломжтой боллоо шүү дээ.

Харилцаа холбоо нь асар их боломжийг бий болгож байгаа ч хүн бүрт тэнцүү олддоггүй. Ази Номхон Далайн орнуудын интернетийн үсрэнгүй хөгжлийг тэгш хүртээхийн тулд боловсролын систем, институт, байгууллагууд болон олон нийт хамтран ажиллах шаардлагатайг харуулж байна.

Дижитал иргэн байна гэдэг нь харилцаа холбооны ашиг тусыг нийгмийн янз бүрийн давхаргын олон хүмүүст хүргэхийн төлөө ажиллахыг хэлнэ

- ТОМ ЧОТЭИЛ ВАРГЭС, 2019