эерэг зан төлөв

Дижитал иргэншлээр дамжуулан соёлыг бий болгох

Ли Дин Ту
Ли Дин Ту
FPT програм хангамж |

Дижитал иргэд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ямар нэгэн хүрээлэл бий болгохын тулд ашигладаг. Бид өөрсдийн цахим хүрээллээ илүү тэлж, бусадтай харилцаа холбоо тогтооход анхаардаг.

Бид дэлхий ертөнцийг өөрчлөх шаарлагагүй харин бид өөрсдийгөө олж, өөрсдийн хүсэл тэмүүлэл, түүнийг илэрхийлэх арга замаа тодорхойлж, бусдад байнга хуваалцаж байх хэрэгтэй.

Дижитал иргэншил гэдэг нь хүмүүсийн түүх, дурдатгал, эргэцүүлэл, үзэл бодлоор дамжуулан өөрсдийн соёлыг бий болгохын тулд хамтарч ажиллах явдал юм. Бүх асуудал дээр мэтгэлцэж, асуудал бүр дээр цаг заваа үрэх шаардлагагүй. Бид асуудлуудыг дэвэргэхээс илүү санал бодлоо солилцох хэрэгтэй. Ингэснээр тодорхой зорилгын дор нэгдэж, өөрсдийн хүрээгээ улам тэлэх боломжтой. Нэг үгээр бид өөрсдийн оршин байгаа газартаа хязгаарлагдахгүйгээр хүмүүст цахимаар тусламж үзүүлж байгаа хэрэг юм.

Бид хамтын хүчээр өөрчлөлтийг бий болгож, хүрээлэлдээ нөлөөлж чадна. Та дижитал иргэн болохыг хүсч байна уу?

Дижитал иргэншил гэдэг нь хүмүүсийн түүх, дурдатгал, эргэцүүлэл, үзэл бодлоор дамжуулан өөрсдийн соёлыг бий болгохын тулд хамтарч ажиллах явдал юм.

- ЛИ ДИН ТУ, 2019