Бүгдийн сайн сайхны төлөө аюулгүй цахим орчинг бий болгох нь
Цахим орчинд амьдрах нь хэдий сайхан ч энэ нь маш олон үүрэг хариуцлагыг дагуулдаг.
Хариуцлагатай дижитал иргэдийг хүмүүжүүлэхийн тулд бид дэлгэцний цаад талд мэдрэмж, сэтгэл хөдлөлтэй хүмүүс байдаг гэдгийг санах хэрэгтэй. Бие биедээ найрсаг ханддаг, цахим гэмт хэргээс хол тийм л дижитал орчинг бүрдүүлэх нь маш чухал.
Зөвлөгөө Өгөх
Хэн нэгэн чамд сөргөөр нөлөөлөхүйц зүйл хэлж, уруу татвал ҮГҮЙ гэж хэлж чаддаг байх хэрэгтэй. Чамд сөрөг байдлыг авчрах хэн нэгнээс хол байх хэрэгтэй.
Хамтрах
Хамтрах боломжтой найзаа сонго. Ижил сонирхол, зорилготой хүмүүстэй найзална гэдэг бол давуу тал. Ойр хамтарч ажилладаг найзтай бол асуудлыг илүү хялбараар шийдэж болно.
Өөрийгөө Байгаагаар Нь Хүлээж Авах
Сайн найзууд бие биенээ гадаад үзэмжээс үл хамааран байгаагаар нь хүлээн авдаг. Чамайг алаг үзэж, чамтай таагүй харьцдаг хүн магадгүй чамайг байгаагаар чинь хүлээж аваагүй байх.
Үгээ Зөв Сонгох
Чи хэн нэгнийг ямар хүн бэ гэдгийг түүний хэрхэн ярьж байгаагаас эдэж болно. Найзуудынхаа хэрэглэж байгаа үг хэллэгээс тэднийг хэн бэ гэдгийг мэдэж болно. Хэн нэгнийг доромжилсон эсвэл хараалын үг ашигладаг хүмүүс биеэ авч явах соёлд суралцаагүй хүмүүс байх нь элбэг.
Хариуцлагатай дижитал иргэдийг төлөвшүүлэхийн тулд бид дэлгэцийн ард сэтгэл хөдлөл, мэдрэмжтэй хүмүүс байдаг гэдгийг ямагт санах хэрэгтэй.