Мэдээллийн боловсролоор дамжуулж эерэг дижитал орчин бүрдүүлэх нь
Аливаа нэгэн зүйлийг хурдан сурах ялангуяа техник технологийн энэ их хувьслын үед цаг үетэйгээ хөл нийлүүлэн тасралтгүй суралцаж шинэ шинэ дэвшлүүдийг ашиглан өөрийгөө хөгжүүлэх нь одоогийн нийгэмд дижитал иргэний эзэмших ёстой чадваруудын тоонд зайлшгүй багтаж байна.
Аливаа нэгэн зүйлийг хурдан сурах ялангуяа техник технологийн энэ их хувьслын үед цаг үетэйгээ хөл нийлүүлэн тасралтгүй суралцаж шинэ шинэ дэвшлүүдийг ашиглан өөрийгөө хөгжүүлэх нь одоогийн нийгэмд дижитал иргэний эзэмших ёстой чадваруудын тоонд зайлшгүй багтаж байна. Анх интернетийг ашиглан нийгмийн сүлжээнд нэгдэж байсан үеийг одоо үетэй харьцуулахад интернет бидэнд маш олон боломжуудыг нээж өгчээ. Хүмүүсийн оролцоо ч маш эрчимтэй нэмэгдэж олон олон дэвшлүүд бий болсон байна. Энэ бүх дэвшлүүдийг ашиглан нийгмийн сүлжээнд зөвөөр оролцож, эерэг, үнэн мэдээллийг бусадтай хуваалцаж мөн өөрөө мэдээллийг түргэн шуурхай авахын сацуу өөрийн бизнесээ олон хүнд нэгэн зэрэг түгээж, өөрийн брендийн туйлын зорилго үнэт зүйлсийг таниулан түгээх боломжтой болсон. "Мэдээллийн энэ их эрин зуунд дижитал иргэний хувьд мэдээллийн боловсролыг зайлшгүй эзэмшиж, дижитал орчин дахь үүрэг хариуцлагаа ухамсарлан олон нийтийн сүлжээг эрүүл, эерэг орон зай болгон залуу хойч үедээ үлгэр дууриалал болох нь бидний гол зорилго байх ёстой."
Мэдээллийн энэ их эрин зуунд дижитал иргэний хувьд мэдээллийн боловсролыг зайлшгүй эзэмшиж, дижитал орчин дахь үүрэг хариуцлагаа ухамсарлан олон нийтийн сүлжээг эрүүл, эерэг орон зай болгон залуу хойч үедээ үлгэр дууриалал болох нь бидний гол зорилго байх ёстой.