дижитал харилцаа

Дижитал харилцаа холбоо бидний амьдралд

А.Бямбажаргал
А.Бямбажаргал
Бизнес эрхлэгч |

Техник технологи үсрэнгүй хөгжиж буй энэ үед хаа байгаа газраасаа дурын төхөөрөмжөө ашиглан ямарваа нэгэн харилцаанд орж ажил төрлөө бүтээх, хүссэн мэдээллээ олж авах боломжтой болсон.

Техник технологи үсрэнгүй хөгжиж буй энэ үед хаа байгаа газраасаа дурын төхөөрөмжөө ашиглан ямарваа нэгэн харилцаанд орж ажил төрлөө бүтээх, хүссэн мэдээллээ олж авах боломжтой болсон. Өмнө нь бид аливаа нэгэн зүйлийг нүүр тулж ярилцан ажил хэрэгээ зохицуулж гадаадад томилолтоор явж хурал зөвлөгөөнд оролцдог байсан бол одоо үед энэ бүгдийг байгаа газраасаа онлайн хэлбэрээр амжуулж бүр сургуульд хүртэл сурах боломжтой болсон байна. Цахим харилцаанд оролцоход бид Дижитал иргэн болж төлөвшин, улмаар техник технологийн дэвшил, үйлдлүүдийг хэрэглэж суран харилцаа холбоондоо зөв ашиглах хэрэгтэй юм. "Дижитал ертөнц бидэнд маш олон давуу талуудыг олгосон ч нөгөө талаар бидний зөв цахим иргэн байх үүрэг хариуцлагууд нэмэгдэж байна." Хүн бүр дижитал зөв иргэн байхаа ухамсарлаж хүндэтгэлтэйгээр бие биетэйгээ харилцаж сурснаар хуурамч мэдээлэл, цахим аюул, хувийн нууцлаллын алдагдал зэрэг олон сөрөг үр дагаваруудаас сэргийлж чадах юм.

Дижитал ертөнц бидэнд маш олон давуу талуудыг олгосон ч нөгөө талаар бидний зөв цахим иргэн байх үүрэг хариуцлагууд нэмэгдэж байна.

- А.Бямбажаргал