дижитал мөр

Дижитал иргэн гэж хэн бэ?

Б.Идэр-Од
Б.Идэр-Од
Нөлөөлөгч |

Дижитал иргэн гэдэг нь мэдээллийн технологийг ашиглан нийгмийн сүлжээнд оролцож, мэдээллийг бүтээх болон хуваалцах, бусадтай холбоо харилцаа үүсгэх зэрэг дижитал орчин буюу бидний хэлж заншсанаар сошиал орчинд бүх талаар оролцож буй иргэдийг хэлнэ.

Дижитал иргэн гэдэг нь мэдээллийн технологийг ашиглан нийгмийн сүлжээнд оролцож, мэдээллийг бүтээх болон хуваалцах, бусадтай холбоо харилцаа үүсгэх зэрэг дижитал орчин буюу бидний хэлж заншсанаар сошиал орчинд бүх талаар оролцож буй иргэдийг хэлнэ. Дижитал иргэн таны сошиал орчинд хийсэн бүхэн таны дижитал ул мөр болон үлддэг. Өнөөгийн нийгэмд хүн бүр юуг бусадтай хуваалцах, юуг хуваалцахгүй байх, түүний үр дагавар нөлөө нь ямар байх зэргийг мэддэг байх хэрэгтэй “Сошиал орчинд зөв зүйлийг түгээн өөрийн болон бусдын аюулгүй байдалд анхаарч нэг үгээр хэлбэл дижитал ул мөрөө зөв зохистой үлдээж эрүүл дижитал орчинг бүтээх нь дижитал иргэний үүрэг хариуцлага. “

Таны нийтлэсэн зүйлд хэн нэвтрэх, хэрхэн ашиглан юу хийж болох талаар тогтмол эргэцүүлж та өөрийнхөө талаар юу хуваалцаж, хэр их хувийн мэдээллээ олон нийттэй хуваалцсанаа эргэн нэг санаарай. Таны үлдээсэн ул мөр таны эсрэг ашиглагдах боломжтой энэ үед бид хүн бүрийн дижитал боловсролд анхаарах нь хамгийн чухал юм.

Сошиал орчинд зөв зүйлийг түгээн өөрийн болон бусдын аюулгүй байдалд анхаарч нэг үгээр хэлбэл дижитал ул мөрөө зөв зохистой үлдээж эрүүл дижитал орчинг бүтээх нь дижитал иргэний үүрэг хариуцлага.

- Б.Идэр-Од