шүүн тунгаах сэтгэлгээ

Дижитал иргэнийхээ үүрэг хариуцлагыг ухамсарлах нь

Д.Одзаяа
Д.Одзаяа
Нөлөөлөгч |

Бид зураг, бичлэг, сэтгэгдэл гэх мэт олон зүйлийг хувийн сошиал орчиндоо хуваалцдаг. Дижитал иргэдийн хувьд бид техник технологийг зөв ашиглаж, хэрэгтэй мэдээллээ түгээн мөн олж авдаг болсон.

Бид зураг, бичлэг, сэтгэгдэл гэх мэт олон зүйлийг хувийн сошиал орчиндоо хуваалцдаг. Дижитал иргэдийн хувьд бид техник технологийг зөв ашиглаж, хэрэгтэй мэдээллээ түгээн мөн олж авдаг болсон. Сошиал орчинд тогтмол байрших мэдээ мэдээлэл түүний эх үүсвэрүүд нь хэр баталгаатай болон үнэн мэдээлэл агуулж байгаа эсэхийг бид шалгадаг билүү? Бид хуваалцахаасаа өмнө судалгаа хийдэг үү? Олон дагагчтай, олон хүн хуваалцсан байлаа гээд тэр мэдээлэл үнэн гэдгийг батлахгүй. Тэр мэдээлэл ямар нэгэн буруу үзэл суртлыг агуулсан аль эсвэл бидний хувийн мэдээллийг авах зорилготой эсэхийг бид тэр бүр бодолцдоггүй. "Бид мэдээлэл бүрийг нягталж олон ургалч үзлээр шүүмжтэй хандаж хуваалцаж болох мэдээ хуваалцаж болохгүй мэдээг ялгаж сурах нь бид дараа дараагийн үедээ үлдээж буй үлгэрлэл, суурь соёл нэг ёсондоо дижитал иргэний үүрэг хариуцлага юм." Шүүмжтэй хандаж тунгаан бодоогүй, мэдээллийн эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг хуваалцсанаар маш олон үр дагавруудыг ил болон далд байдлаар үүсгэх боломжтой. Мэдээлэл ганц өдөр нийтлэгддэгдээд дуусдаггүй, дараа нь хэн ч хэзээ ч нэвтрэн хандах боломжтой байдаг. Алхам тутамдаа шүүмжтэй хандаж зөвийг түгээн үлгэрлэх энэхүү давалгааг та яг одоо өөрөөсөө эхлүүлээрэй.

It is the mission of the digital citizen to examine each and every piece of information through a critical lens before they decide to share it or not.

- Д.Одзаяа