Хамтрагчид

Манай хамтрагчидтай холбоотой байж дижитал иргэншлийн ирээдүйг чиглүүлэхэд хувь нэмрээ оруулааарай.

Mongolian Fact-checking Center

Mongolian Fact-checking Center нь Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн Үүр төв НҮТББ-ын харьяанд үйл ажиллагаа явуулдаг, монголын анхны баримт шалгах төвүүдийн нэг юм. Тус төв нь баримт шалгах үйл ажиллагаагаар дамжуулан олон нийтийн хэвлэл, мэдээллийн боловсролыг нэмэгдүүлэх, чанартай, баталгаатай мэдээлэл нь амьжиргааг сайжруулах хэрэгсэл болохыг сурталчлан таниулах, хуурамч мэдээллийн түгээлтийг бууруулахаар зорин ажиллаж байна. Баримт нягтлах өдөр тутмын үндсэн үйл ажиллагаанаас гадна, сайн дурын баримт шалгагч болох хүсэлтэй хувь хүмүүст хүсэлтийг нь харгалзан биет болон цахим сургалт зохион байгуулах, үндэсний болон олон улсын хэмжээний судалгаанд гар бие оролцож байна. Сүүлд Хэвлэлийн хүрээлэнгээс удирдан хэрэгжүүлсэн, "Монгол Улсын 2020 оны парламентын сонгуулийн үеийн хуурамч мэдээллийн дүн шинжилгээ" судалгаанд хуурамч мэдээлэлд дүн шинжилгээ хийх байдлаар хамтран ажилласан бөгөөд цаашид ч хуурамч мэдээллийн дотоодын болон Азийн нөхцөл байдлыг илүү сайн танин мэдэхэд чиглэсэн хэд хэдэн судалгаанд оролцохоор төлөвлөөд байна.