Хамтрагчид
Манай хамтрагчидтай холбоотой байж дижитал иргэншлийн ирээдүйг чиглүүлэхэд хувь нэмрээ оруулааарай.
НҮБ-ын Хүүхдийн Сан нь дэлхийн 190 орон тэдгээрийн дотор Монголд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсэд тэргүүлэгч дэлхий хэмжээний байгууллага юм. НҮБ-ын Хүүхдийн Сан Монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш эдүгээ 50 гаруй жил өнгөрч байна. Энэ хугацаанд Монгол улс, түүний ард иргэд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжиж, бага орлоготой орноос дундаас доогуур орлоготой, хөгжлийн тусламж хүлээн авагч орноос олон талт дипломат харилцаа, хүний эрхийг дээдлэгч орон болж, эдгээр үйл явцыг дагалдсан олон сорилт, өөрчлөлт шинэчлэлийг туулж ирсэн.
Монгол улсын өсөн нэмэгдэж буй чадавх, хөгжил, эдийн засгийн өсөлттэй уялдуулан НҮБ-ын Хүүхдийн Сан тус оронд явуулдаг үйл ажиллагаагаа хүүхэд бүрд тэгш хөгжих боломж олгоход Засгийн газарт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад аажмаар шилжүүлж ирсэн. Бодит байдалд энэ шилжилт хүүхэд бүрд тэр дундаа хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд хүрч, тэгш байдлыг хангах, үйлчилгээг орон нутгийн түвшинд хүүхэд бүрд тэгш хүргэх бодлогын орчныг холбоход илүү чиглэж ирсэн. Энэ шилжилт шууд үйлчилгээ үзүүлэх бус харин орон нутгийн түвшинд хүүхдэд хүрэх үр дүнг дээшлүүлэхтэй холбоотой бодлого, хууль тогтоомж, стандарт, хэм хэмжээг боловсронгуй болгоход техникийн дэмжлэг үзүүлэхэд аажим шилжих хэрэгтэйг илүү тод харуулсан.